dobu.mndobu

Автомашины азын дугаарын дуудлага худалдаа болно

Автомашины азын дугаарын дуудлага худалдаа болно

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа өнөөдөр /2025.11.11/ 10:00, 11:00, 12:00, 15:00, 16:00 цагуудад зохион байгуулагдана. 

Иргэн та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцоно уу. Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.