dobu.mndobu

"Хар Баасан гараг"-аар найзууддаа хямд өртгөөр бэлэг аваарай

"Хар Баасан гараг"-аар найзууддаа хямд өртгөөр бэлэг аваарай

Арваннэгдүгээр сарын 11-ний хямдрал анх "Ганц биечүүдийн өдөр" гэх нэртэйгээр зөвхөн Алибабад зарлагддаг байсан аж. Гэвч жил ирэх тусам гадаад, дотоодын олон худалдааны байгууллагууд нэгдсэнээр өдгөө ийнхүү цар хүрээгээ тэлжээ. 

Энэхүү өдөр нь Хятадын Нанжингийн их сургуулиас гаралтай аж. Тус сургуулийн дөрвөн эрэгтэй оюутан 1993 онд ганц бие байгаагаа тэмдэглэх, алдаршуулах зорилгоор уг өдрийг тэмдэглэх болжээ. Удалгүй эл баяр тус сургуулийн оюутны байраас дэлгэрч, Нанжин хотын залуус өргөнөөр тэмдэглэх болов. Ийнхүү жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд Хятад даяар ганц бие хүмүүс өөртөө бэлэг өгч, төрөл бүрийн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Улмаар 2009 онд Хятадын цахим худалдааны аварга Alibaba энэ өдрийг тохиолдуулан “Single’s Day” нэрээр 24 цагийн хямдрал зарласан нь эргэлтийн цэг болсон юм.

Дорнын улсуудад “Ганц биечүүдийн өдөр” гэж байдаг бол Барууны улсуудад “Black Friday” буюу “Хар Баасан гараг”, “Cyber Monday” буюу “Цахим Даваа гараг” гэсэн хямдралын өдрүүд бий. Эдгээр өдрүүдийг жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх Пүрэв гарагт тэмдэглэдэг “Thanksgiving” буюу “Талархлын өдөр”-тэй шууд холбогдоно. Бөөндөө цуглаж, жилээ дүгнэж, амттай хоол иддэг энэ өдрөөр гэр бүлийн гишүүд бие биедээ бэлэг өгдөг тул "Black Friday" нь тэр долоо хоногийн Баасан гарагт, "Cyber Monday" нь ирэх Даваа гарагт нь тохиодог. Үүнтэй холбогдуулан зарим газар хямдрал нь нэг хоног үргэлжилдэг бол заримд нь гурван өдөр ч үргэлжилдэг аж. 

Мөн энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас "Олон улсын нөхөрлөлийн өдөр" болгон тэмдэглэх тухай шийдвэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд 65 дугаар чуулганаасаа гаргасан байдаг. Улмаар улс орнуудад энэхүү өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Манай улсад ч мөн энэхүү өдрийг найзууддаа шагшуурга, амттан зэрэг зүйлс бэлэглэн тэмдэглэдэг байна.

Тэгвэл энэ жилийн энэ өдөр зарим газруудад дараах урамшууллуудыг зарлажээ. 

-ТAOBAO-ГЫН ЗӨВХӨН МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ-

Тaobao Монголд албан ёсоор нэвтэрсэнтэй холбоотойгоор зөвхөн бидэнд зориулсан онцгой урамшуулал зарлажээ. Тухайлбал, хувцас, гутал, цахилгаан бараа, гэр ахуйн бараа, автомашины дагалдах хэрэгслүүд гээд олон бараанаас өөрт таалагдсанаа сонгож дараах урамшууллыг ашиглах боломжтой аж. Үүнд:

  • Taobao-д шинээр бүртгэгдсэн хэрэглэгч бүрд ₮10,000 купон

  • ₮49,999-өөс дээш үнийн дүнтэй бараанд хүргэлт үнэгүй

  • Хэрэв сэтгэлд нийцэхгүй бол Монголдоо буцаах боломжтой.

Taobao арваннэгдүгээр сарын фестиваль бол жилд ганц тохиодог хамгийн ашигтай, хамгийн өргөн сонголттой худалдааны баяр бөгөөд Монголын хэрэглэгчид энэ жил анх удаа хамгийн том хямдрал, хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой болжээ.

Энэхүү хямдралаа хамгийн олон хүнд хүргэхийн тулд арваннэгдүгээр сарын 14-ний 23:59 цаг хүртэл явуулах аж.

-ХОС АМТТАНЫ ӨДӨР-

"Güte bakery" таны дуртай кроссант, эклер болон шинэхэн 11 төрлийн амттанд зориулж 1+1 буюу нэгийн үнээр хоёрыг авах боломжтой урамшуулал зарлав. Урамшуулал зөвхөн өнөөдөр бөгөөд Номин сүлжээ дэлгүүрийн дараах салбаруудад болно. Тодруулбал:

  • Агуулах худалдаа Макро
  • Агуулах худалдаа Чулуун-Овоо
  • Агуулах худалдаа Хан-Уул
  • Хайпермаркет Өнөр хороолол
  • Хайпермаркет УИД
  • Хайпермаркет Нисэх
  • Хайпермаркет Яармаг
  • Хайпермаркет 10-р хороолол
  • Супермаркет Вайтхилл
  • Супермаркет Түмэнмоол
  • Супермаркет Нарны хороолол

-НАЙЗТАЙГАА ХАМТ DAISO-Д ЗОЧЛООД ИЛҮҮ ИХ АЗ, ИЛҮҮ ИХ БЭЛЭГ АВААРАЙ-

Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд найзтайгаа ирээд дараах бүтээгдэхүүнүүдээс нэгийг аваад нэгийг бэлгэнд авах урамшуулал зарлагджээ. 

Мөн Хөвсгөрүүдийн дэлгүүрийн дийлэнх бараа 50-90 хувь хямдарч 19 мянга, 29 мянган төгрөг болжээ. Энэхүү хямдрал энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.