0

Батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний туршилт, судалгааны төвүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн боловсон хүчнийхээ нөөц боломжид тулгуурлан өнөөгийн бүтээгдсэн цэргийн зориулалттай техникүүд, холбоо мэдээллийн болон бусад хэрэгсэлд сайжруулалтыг үргэлжлүүлэн, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дроныг дараагийн шатанд гарган үйлдвэрлэх аж. Цаашлаад Зэвсэгт хүчний зэвсэглэлд нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Тус бодлогын бичиг баримтад Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгуулсны нэг нь энэ юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.