0

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын "Зэвсэгт хүчний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийг бэхжүүлэх" ажил тусгагдлаа.
Төрлийн цэргийг бэхжүүлж, энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын чадавх сайжирч, кибер орон зай дахь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажиллагааны шуурхай байдал нэмэгдэнэ.
Түүнчлэн, кибер хамгааллын чиглэлээр цэргийн мэргэжилтэн, инженер, шинжээчдийг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, гадаад орнуудтай мэдээллийн аюулгүй байдлын стратегийн түншлэл хөгжих, Зэвсэгт хүчний бүтцэд шинэ технологид суурилсан анги, нэгж байгуулагдах зэргээр Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.