dobu.mndobu

А.Амартүвшин: Хүүхдүүдийг скочоор хүлсэн багш хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно

А.Амартүвшин: Хүүхдүүдийг скочоор хүлсэн багш хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Сансар гарден” цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь скочдон, хүлж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Үе үе хувийн цэцэрлэгүүдийн багшийн ёс зүйгүй байдал, хүүхэдтэй хүнлэг бус харилцах, зодох гэх мэт үйлдлүүдийг эцэг, эхчүүдийн зүгээс сошиал орчинд нийтлэх боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Сансар гарден” хувийн цэцэрлэгийн багш хүүхдийг сандалтай нь өдөржин скочоор хүлж зовоож, тарчлааж буй бичлэг цацагдсан.

Энэхүү зөрчлийг шалгахад: “ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, "Агарта" хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж байгаа Сансар гарден цэцэрлэгт хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд цэцэрлэг ажиллаагүй, гадна хаалганы шил хагарсан цоожтой байсан. Тус байгууллагын эрхлэгч нь жирэмсний амралттай, цэцэрлэг 2 бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, 1 бүлгийн багш, 1 туслах багш, 1 тогоочтой үйл ажиллагаа явуулж байна. Энэ сарын 11-ний өдөр эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж ХУД-ийн цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байна. Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна” гэж Боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлэл өглөө.

Шалгалтын ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас тухайн багшид хариуцлага хүлээлгэнэ. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна. Би ч өөрөө цэцэрлэгийн насны бяцхан охинтой. Ийм ёс бус зүйлтэй эвлэрч болохгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.