dobu.mndobu

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн 2025 оны үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн 2025 оны үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийн 2025 оны үр дүнгийн хэлэлцүүлэг энэ сарын 19-ний өдөр боллоо.

Төслийг 2025 онд ноос ноолуурын салбарт хэрэгжүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлаг (KLES), Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон “Ханбогд кашмер” ХХК, “Говийн мяндас” ХХК, “Бльюскай кашмер” ХХК зэрэг ноос ноолуурын салбарын компаниуд хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Сөүлийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, профессор Ёнжин Но нарын “Монгол Улсын ноос, ноолуурын салбар дахь хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа: Зарим жишээ, тоо баримтад хийсэн дүн шинжилгээ” судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа.

Мөн 2025 онд Монголын Ноос ноолуурын холбоо, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Олон улсын хөдөлмөрийн байгууллагын SCORE хөтөлбөрийг салбарын таван аж ахуйн нэгжид нэвтрүүлсэн зэргийг хэлэлцүүлэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.