0

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. Тэгвэл түүний хүчирхийлэлд 22 жил өртсөн эхнэр О.Нарангарав өнөөдөр /2025.11.24/ мэдээлэл өглөө.
Тэрбээр, Бид хоёр 17 настайгаасаа хойш амьдарч дөрвөн хүүхдийн эцэг, эх болж, одоо хоёр ачтай. Б.Эрдэнэсүх танил талаа ашиглаж энэхүү хэргийг нуун дарах үйл ажиллагаа явуулж байна гэж хардаж байгаа. Яагаад гэвэл миний хамрыг 2024 оны дөрөвдүгээр сард хугалсан. Их хуралд дэвшихээр утааны талаар контент бэлтгэж байх явцдаа сэтгэлд хүртэл ярьж чадсангүй гэж намайг зодож, хамрыг минь хугалсан. Улмаар том хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг орсон боловч цагдаагийн байгууллагаас байцаалт авах хэрэгтэй болдог юм байна лээ. Үүнээс айгаад Их хуралд дэвших эрхийг нь түдгэлзүүлчихвэл энэнээс болоод миний амь нас, үр хүүхэд хохирвол яах вэ гэж айгаад хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлгээс зугтсан. Эрдэнэсүх өөрийн танилаараа дамжуулж “Гурван гал” эмнэлэгт дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хэвтүүлж, хагалгаанд оруулсан. “Хамар, ясны хугарал” гэж оношлогдсон. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгтөл дүгнэлт нь “хөнгөн зэрэг” гэж гарсан байдаг. Яагаад гэхээр Эрдэнэсүх нь нөлөө бүхий хүмүүсээрээ дамжуулан уг хэргийг нуун дарагдуулж, нэр цэвэр үлдэх гэж оролдож байна гэж би бодож байна. Б.Эрдэнэсүх “Чамайг Эрдэнийн эхнэр шиг болгоно, шалзална, түлнэ, хүчил цацна, нүдийг чинь ухаж авна” гэдэг. “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр хамт бэлтгэл хийдэг ах дүү, Хотын дарга Х.Нямбаатар бид хоёр “Шарга морьт”-ын зусланд хоол унд идэж, ажил төрөл ярилаа” гэх мэтчилэн улс төрийн нөлөө бүхий хүмүүсийг ярьж намайг айлган сүрдүүлж, амь насыг минь хохироохыг оролддог.
Би 2012 онд цагдаагийн байгууллагад удаа дараа мэдэгдэл гаргаж байсан. Шалгаад өгөөч, хүчирхийллийг таслан зогсоогоод өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед үсийг минь хяргах, хоёр дүүг минь дарамталж зодож нүддэг байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өгч байсан ч шалгаж байгаагүй. “Үс бол ургаж, нөхөн төлждөг” гэж миний гомдлыг буцаасан.
2025 оны зургаадугаар сарын 10-ны үед Б.Эрдэнэсүх намайг 10 давхрын блоконоор шидэхийг оролдсон. Азаар нэг хүн манай хаалгыг онгойлгож, амь насыг минь аварсан.
Б.Эрдэнэсүх хамт амьдарч байгаа Угалзцэцэгтэй уулзаж, хүүхдүүдийнхээ хувцсыг авъя, ядаж хүүхдүүдийн минь орон гэрийг өгчхөөч гэж эмэгтэй хүнийхээ хувиар гуйсан. Гэтэл “Чамаас аль эрт салсан гэсэн. Удахгүй чамаас гэрлэлтийнхээ баталгааг салгана гэсэн. Би хүүхдүүдийн чинь юмыг өгөх, өгөхгүйг мэдэхгүй" гэдэг хариултыг өгсөн.
Намайг байраа барьцаанд тавиад Солонгос руу зугтсан гэж худал мэдээлэл тараасан. Угалзцэцэг гэдэг хүүхэн олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байгаа.
Наймдугаар сарын 5-ны өдөр миний ээж Б.Эрдэнэсүхийн хүсэлтээр 2 хүүхдийг маань уулзуулсан. Гэтэл миний ээжийг гар, хөлийг нь мушгиж, заамдаж гэрээсээ хөөж гаргасан.
Б.Эрдэнэсүх миний болон хүүгийн минь нэр дээр байдаг байрыг барьцаанд тавиулан 500 саяын зээлийг надаар авхуулсан. Зээл авхуулсан шалтгаан нь өөрийн хариуцдаг 16 дугаар хороонд өрхийн эмнэлэг бариулахаар нэр бүхий, хамаарал бүхий компаниар тендер авсан байдаг.
Уг зээлийг дарахын тулд би байраа зарахаас өөр сонголтгүй байсан учраас би байраа зарж зээлээ төлсөн. Миний бүх хаягууд Эрдэнэсүх дээр байдаг. Өөрийн нэр дээр хүртэл дугаар байдаггүй. Дүүгийнхээ компанийн нэр дээр байдаг дугаарыг зарж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн.
Б.Эрдэнэсүх "Хэзээ үхэж намайг баярлуулах юм бэ" гэж намайг зодож дарамталдаг байсан учраас би Солонгос улс руу зугтсан.
Тиймээс хэргийг шударга үнэнээр шийдэж, Монгол Улсад шударга шүүх байдаг шүү гэдгийг харуулаасай гэж хүсэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.