Түүний бүтээсэн кино дүрүүд Солонгосын үзэгчид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүрч чадсан юм. Тэрээр энэ олон жил кино салбарт хүчин зүтгэж байсныхаа үр дүнд жүжигчний анхны шагнал болох (Grand Prize) "Dog Knows Everything" хэмээх нэртэй драмаар хамгийн сүүлд 2024 онд 89 насандаа хүртсэн байна.
"Би энэ өдрийг харахаар хангалттай урт насалсан" гэж тэр шагнал авч байсан тухайн үед индэр дээрээс хэлж байв.
Тэрээр мөн хэлэхдээ "Хэрэв та хангалттай урт насалбал ийм өдрүүдийг ч бас харах болно гэж би бодож байна. Өнөөдөр би ийм сайхан, үнэ цэнтэй шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Энэ наадамд ихэвчлэн томоохон, түүхэн дүр бүтээсэн хүмүүст олгодог гэдгийг би мэднэ. Тиймээс би ийм шагнал хүртэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Жүжиглэх урлагийг нэр хүнд эсвэл бусад хүчин зүйлээр нь биш, харин жүжиглэх урлагаар нь үнэлэх ёстой гэж би боддог. Би энэ шагналыг ганцаараа хүртээгүй гэдгээ мэднэ. " Dog Knows Everything " кинонд олон хүн оролцсон. Хүн бүр өөрийн өөрийн хариуцсан ажилдаа шаргуу ажилласан нь энэ шагналыг авах боломжийг олгосон юм."
Түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлье.