0

"Baby V.O.X" охидын хамтлагийн гишүүн байсан Yoon Eun-hye бага насныхаа талаар болон уран бүтээлийн оргил үед нь Монгол төрийн зочин мэт хүлээн авч байсан тухайгаа ярьжээ.
Энэ сарын 27-нд MBC телевизийн "Save Me! Homes" нэвтрүүлэгт Yoon Eun-hye "Намайг хүүхэд байхад манайх маш их нүүдэг байсан", "Би өөрийн гэсэн өрөө, угаалгын өрөөгүй гэрт өссөн. Энэ нь хүүхэд байхдаа надад маш хэцүү байсан тул одоо ч сэтгэлийг минь шархлуулдаг" гэж ярьжээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн "Гадаад төрхөөрөө биш, Baby V.O.X хамтлагтайгаа хамт байхад хэцүү үе олон байсан", "Олон олон удаа луйврын тоглолтод оролцож луйвардуулж байсан."
Мөн Baby V.O.X хамтлагийн гишүүд 1000 пён (ойролцоогоор 0.3га) Монгол Улсын газар эзэмших бичиг баримт хүлээн авсан талаар тэрээр "Гишүүн тус бүр 1000 пён (ойролцоогоор 0.3га) газрын бичиг баримттай гэж ярьж байсан ч эцэст биднийг луйвардсан, энэ нь тус улсын газар учраас бид авч чадаагүй.
Өмнө нь Baby V.O.X хамтлагийн гишүүн Кан Ми Ён KBS телевизийн 'Immortal Songs' нэвтрүүлэгт оролцохдоо "Бид Baby V.O.X хамтлагаараа Монголд тоглолт хийж байх үед Монголын Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч биднийг төрийн төвшний урилгаар урьсан" гэж хэлж байсан бөгөөд тоглолтын дараа бид тус бүр 5000 пён (ойролцоогоор 1.5га ) газар бэлэгт авсан. Гэхдээ газрын бичиг баримтууд бүгд цаас болон үлджээ гэж өгүүлж байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.