0

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ-толгой багт хураалттай өвс, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын газар арваннэгдүгээр сарын 30-ны 12:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 15х9 метрийн хэмжээтэй малын саравч, хураалттай 1000 гаруй боодлын өвс тус тус шатаж байсныг ажиллан унтраасан аж.
Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанчив толгойн “Битүүгийн хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, ангийн байрлалаас баруун зүгт 12 км/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, "Pajero" загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд гал гарч Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн 15х30 метрийн хэмжээтэй ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.