0

Булган аймгийн Дашинчилэн суманд 15 ортой шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орлоо. Уг эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд төдийгүй ойролцоох сумд болон дайран өнгөрч буй иргэдэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломж бүрдэж буй.
Тус эмнэлэг ашиглалтад орж буйтай холбогдуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулав.
Засгийн газар, Азийн хөгжлийн банкны 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулснаас гадна 655.5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.