0

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны нийт 324 (эрэгтэй 186, эмэгтэй 138) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 16 жүдоч зодоглох аж.
Энэ оны отгон их дуулгын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар оролцох бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, 78 кг-д О.Хүслэн нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Токиогийн татамигаас анхлан медаль хүртсэн монгол жүдоч нь Ардын багш, гавьяат тамирчин Д.Баттулга 60 кг-ын жинд мөнгөн медаль (Кано кап-1990) хүртсэн бол отгон медальтан нь өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.
2025 онд Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрийн байдлаар ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнээс 10 алт, долоон мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.