dobu.mndobu

Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-03

Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

Өвлийн элсэлтийн шалгалт маргааш /2025.12.4/ эхэлнэ.

Тодруулбал, Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 цагт монгол хэлний хичээлээр эхэлж энэ өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна.

Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтуудыг авах бол 6-нд биологи, математик, орос хэл арванхоёрдугаар сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй.

Харин 2025 оны зургадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.