0
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнгөрсөн аравдугаар сарын ирцийн мэдээлэл ил болжээ.
Аравдугаар сарын 1-31-ний хооронд УИХ-ын чуулган нийтдээ долоон удаа хуралдсан. Үүнээс ердөө ганц удаагийнхад нь суусан гишүүд байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Батлут, Х.Баттулга нар хуралдаандаа ердөө ганцхан удаа оролцжээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хоёр удаа гадаадад томилолттой, хоёр удаа эмнэлгийн чөлөө авсан бол хоёр удаа тасалсан байна.
Харин УИХ-ын гишүүн Д.Батлут нэг удаа гадаадад томилолттой, таван удаа орон нутагт томилолттой байжээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухайд, нэг удаа гадаадад томилолттой, гурван удаа чөлөөтэй байсан бол хоёр удаагийн хуралдааныг тасалжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.