dobu.mndobu

Барилгын өргөн мэргэжил олгох сургалт эхэллээ

Барилгын өргөн мэргэжил олгох сургалт эхэллээ

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хугацаат цэргийн алба хаагчдад барилгын мэргэжил олгох сургалт эхэллээ.

2025-2026 оны сургуулийн жилд барилгын бүтэц угсралт, барилгын сантехник, хоолой угсралт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, барилгын шал хананы засал чимэглэл, гагнуурчин гэсэн мэргэжлээр “Техник, технологийн их сургууль”-ийн харьяа “Техник, технологийн политехник коллеж”-ийн мэргэжлийн боловсролын нэг жилийн ангийг хичээллүүлнэ.

Барилгын мэргэжил олгох сургалтын онолын хичээл нь цэргийн ерөнхий бэлтгэл болон жигдрэлтийн шат, үйлдвэрлэлийн дадлагыг барилгын бүтээн байгуулалтын бодит практиктай уялдуулан зохион байгуулагддагаараа онцлог юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.