dobu.mndobu

Мансууруулах төрлийн ургамал тариалсныг илрүүлжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-06

Мансууруулах төрлийн ургамал тариалсныг илрүүлжээ

Байгалийн ургамлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ. Нийт 128 иргэн, хуулийн этгээдийг хамруулж, 61 удаагийн зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Зөрчил гаргасан 18 хүнд нийт 3.700.000 төгрөгийн торгууль, 65.482.300 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

Тухайлбал зохих зөвшөөрөлгүйгээр ховор зүйлийн ургамал болох “будгийн хөхөргөн” /Ванлангин/ гэх ургамлын үрийг БНХАУ-аас оруулж ирж, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт нийт 449 га талбайд тариалсан зөрчлийг илрүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж шалгаж байна.

Тус хуулийн этгээд нь дээрх байршилд 0.4 га талбайд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй таримал олс /Cannabis sativa L/-ны төрлийн ургамал тариалсан байсныг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зааснаар торгох, хорих ялаар шийтгэдэг.

Тиймээс иргэн, хуулийн этгээд та бүхэн байгалийн ургамлыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, худалдах, худалдан авах, тээвэрлэх болон тарималжуулан ашиглах тохиолдолд Байгалийн ургамлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, зохих зөвшөөрлийг авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.