dobu.mndobu

Чо Жин Үн-ийн өмгөөлөгч мэдээлэл задруулсан сэтгүүлчдийн эсрэг шүүхэд ханджээ

Чо Жин Үн-ийн өмгөөлөгч мэдээлэл задруулсан сэтгүүлчдийн эсрэг шүүхэд ханджээ

Солонгосын жүжигчин Чо Жин Үн цахимд дэлгэгдээд буй өнгөрсөн алдаагаа хүлээж, бүх үйл ажиллагаагаа зогсоохоо албан ёсоор мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл түүний энэ хэрэг дээр хуулийн өмгөөлөл үзүүлж байгаа “Hoin Law Firm” хуулийн фирмийн хуульч Ким Кён Хо өөрийн сошиал сүлжээндээ "Олон нийтийн цахим сүлжээ" цахим хуудсаар дамжуулан Чо Жин Үн-ийг насанд хүрээгүй байхдаа ​​гэмт хэрэгт холбогдож байсан бүртгэлийг анх олон нийтэд мэдээлсэн Dispatch-ийн хоёр сурвалжлагчийн эсрэг гомдол гаргасан тухай пост нийтэлж, тэд "Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийн тухай хууль"-ийн 70-р зүйл гэж мэдэгджээ.


Тодруулбал, Өмгөөлөгч Ким "30 жилийн өмнөх битүүмжилсэн шүүхийн шийдвэрийг задалж, олон нийтийн сүлжээгээр дэлхий нийтэд дэлгэсэн" гэж мэдэгдээд, "Энэ бол сэтгүүлзүйн нэрээр халхлагдсан жигшмээр үйлдэл". 30 жилийн өмнөх ахлах сургуулийн сурагчийн алдааг нь илрүүлж  2025 онд олон нийтэд мэдээлж байгаа нь  иргэдийн мэдэх эрх мөн үү. "Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийн тухай хууль"-ийн 70-р зүйлд холбогдох байгууллагууд насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийн талаарх асуулгад хариу өгөхийг хатуу хориглосон байдаг. Учир нь мэдээлэл задруулах нь өөрөө хүн, ​​нийгмийн амьдралыг доройтуулах зэвсэг болно гэдгийг хуульд заасан байдаг гэж онцолсон юм.

Тэрбээр “Хэрэв сурвалжлагч энэ хориотой мэдээллийг төрийн албан тушаалтан, дотоод сүлжээгээр дамжуулан олж авсан бол энэ нь мэдээлэх бус, хуулиар хамгаалагдсан хамгаалалтыг хууль бусаар зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Энэ хэргийн мөн чанар нь олны танил жүжигчний өнгөрсөн амьдралыг илчлэх  биш, харин хууль дээдлэх ёсыг уландаа гишгэсэн  явдал юм гэжээ.

Жүжигчин Чо Жин Үн өөрийн өсвөр насанд болон карьерын эхэн үед гаргасан буруу үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсний дараа жүжигчний замналаа зогсоож, олон нийтээс уучлал хүсээд. “Намайг дэмжиж ирсэн бүх хүний сэтгэлийг өвтгөсөн, гонсойлгосондоо уучлал хүсэж байна. Өнөөдрөөс эхлэн бүх уран бүтээлийн үйл ажиллагаагаа зогсоож, жүжигчний замналаа дуусгахаар шийдлээ. Өнгөрсөн алдаануудаа хариуцах нь миний үүрэг бөгөөд хүнийхээ хувьд зөв зогсохын тулд чин сэтгэлээсээ эргэцүүлэн бодно. Надад итгэж, хайрлаж, хүндэлж ирсэн бүхнээсээ дахин уучлал хүсэж байна.” гэв.

Түүний олон нийтэд ил болоод буй хэргүүдийн хувьд машин хулгайлах, бусадтай зодоон хийсэн, согтуурсан үедээ жолоо барьсан, бусдын биед халдаж гэмтэл учруулсан гэх мэт.

Эдгээр хэргүүдийн ихэнх нь 30 гаруй жилийн өмнө болсон бөгөөд хуулийн арга хэмжээ авсан байсан гэж түүний агентлаг тайлбарласан. Харин “бэлгийн хүчирхийллээр” сэжиглэгдэж буй явдлыг нь бүрэн үгүйсгэсэн юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.