0

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.12.09) 10:30 цагаас хуралдаж, таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тодруулбал,
-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/
-Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
-"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/-ийг хэлэлцэх юм аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.