dobu.mndobu

Инфлюсер ээжийн тоглоом нь шоглоом болжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-11

Инфлюсер ээжийн тоглоом нь шоглоом болжээ

Оросын цахим орчинд идэвхтэй байдаг Анна Сафарина гэх эмэгтэй арван настай хүүгээ  вакум гялгар уутанд хийж, доторх агаарыг соруулж буй богино  бичлэгээ нийтэлсний дараа олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Энэ нь хошигнох зорилготой байсан ч "хязгаарыг давсан" гэсэн шүүмжлэл дагуулаад байна. Оросын цагдаа нар мөн уг бичлэгийг "хүүхдийн хүчирхийлэл" гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна.

Стас хүү вакум уутанд хэвтэн, гүнзгий амьсгаа аван "нэг, хоёр, гурав" гэж тоолж байгаагаар бичлэг эхэлдэг. Анна Сафарина вакум уутны хавхалагыг хааж тоос сорогчоор доторх агаарыг соруулна. Хэдэн секундийн дараа Стас хүү цөхрөнгөө баран "Ээж!" гэсэн ч Анна Сафарина үргэлжлүүлэн доторх агаарыг соруулж дуусгаад, дараа нь уутыг нээнэ. 

 Бичлэгт байгаа ээж хүү хоёроос харахад тоглоом шоглоом маягаар хийж буй бичлэг шиг л харагдана. Анна Сафарина орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би хүүгээ хүчирхийлээгүй, гэртээ хамт байхдаа цагийг зугаатай өнгөрөөхийн тулд үүнийг хийсэн" гэжээ. 

Оросын цагдаа нар РИА Новости агентлагт "Насан хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг" хэмээн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгджээ. Мөн орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагууд хуулийн дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Үүнээс хойш уг видеог устгажээ.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.