dobu.mndobu

Солонгосыг зорьсон тас шувууд өнөтэй өвөлжинө

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-12

Солонгосыг зорьсон тас шувууд өнөтэй өвөлжинө

Жил бүрийн энэ үед Солонгосын Кённам аймгийн Госон хотод өвлийг өнөтэй давхаар 3000 км замыг туулан тас шувууд очиж өвөлждөг билээ. Энэ удаа тэднийг Ёнхап ньюс агентлагийнхан очиж сурвалжилжээ.

Сэтгүүлч Ха Жэ Ун:  Хэдэн мянган километрийн хол зайд орших Монголоос нисэн ирсэн тас шувуудад зориулан хайраар бэлтгэсэн "Тас" зоогийн газар бид зочлоод байна. Аялалд явж буй хүүхдүүд гурваас таван хүнтэй бүлэг болж хуваагдан, зааварчилгааг сонссоны дараа тэд  тас шувуудыг махаар хооллож байна. Олзоо харсан шувууд толгой дээгүүрээ эргэлдэж, хоолыг нь орхисон газар хэдэн арваараа нисэн ирлээ. Тэд бүгд нэг эсвэл хоёр настай ч гэсэн гайхалтай том хэмжээтэй юм.  Далавчаа хоёр тийш дэлгэхэд 3 метр хүрдэг аж.

Госон дахь "Тас шувуу судалгааны төв"-ийн захирал Ким Дэ Сон хэлэхдээ, “Монголд цас их ороход тас шувууд цасанд дарагдсан хоол, тэжээлээ олж идэж чадаxгүйн улмаас амьд үлдэх магадлал маш бага байдаг. Тиймээс тэд 3000км замыг туулан энд нисэн ирдэг учраас тэднийг сайн хооллодог. Жил бүр 800 орчим тас шувуу зочилдог тул тэднийг хооллох, тас шувууны баяр зэрэг янз бүрийн экологийн хөтөлбөрүүд зохион байгуулдаг” гэлээ.

Солонгост  өвөлжсөн тас шувууд ирэх оны 2-р сарын сүүлээс эхлэн эх нутаг Монголоо зорин нисдэг.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.