0

Энэ сарын 8-нд буюу Даваа гарагт "Оюу толгой"-н сонсгол эхэлж, тав хоног үргэлжлэн 12-нд буюу Баасан гарагт дууссан. Тус сонсголд "Оюу толгой"-н гэрээ хийгдэх үед ажиллаж байсан Сангийн сайд С.Баярцогтоос эхлээд тухайн үеийн улс төрчид ирж оролцсон юм. Тэгвэл сонсголд оролцсон Сангийн сайд асан С.Баярцогт 1967 онд төрсөн бөгөөд өдгөө 58 настай билээ. Тэрбээр одоог хүртэл олон краштай улс төрчдийн нэг гэлцдэг. Тэгвэл түүний үе тэнгийн нэр бүхий зарим УИХ болон Засгийн газрын гишүүдээс дурдъя.
.jpg)
Сангийн сайд асан Сангажавын Баярцогт:
-1967 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Монгол Улсын Их Хуралд 1996, 2004, 2008, 2012 онд дөрвөн удаа сонгогдон ажилласан. 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат, 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд МСДН-ын дэд дарга, 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 2000-2004 онд "Товхонхан" ХХК-ийн зөвлөх, 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч, 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2016 оноос УИХ-ын гишүүнээс сонгуулиар ялагдаж буусан.
.jpg)
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
-1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2017-2021 онд Ерөнхий сайд, 2021 оноос хойш Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн асан Сундуйн Батболд:
-1968 оны гуравдугаар сарын 12-ны өдөр төрсөн улс төрч юм. С.Батболд 2002 оноос хойш дөрвөн удаа Улсын Их Хуралд сонгогдож байсан бөгөөд 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд өөрийн хүслээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.
2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2005-2006 онд Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2012 онд, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2016 оноос 2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан.

УИХ-ын гишүүн асан Лувсангийн Эрдэнэчимэг:
-1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 2012 онд Ардчилсан Намаас нэр дэвшин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016 он хүртэл ажиллахдаа УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, МоАХ-ны гүйцэтгэх захирал, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажилласан.
.png)
Сангийн сайд асан Янсанжавын Очирсүх:
-1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд Монгол Улсын их сургууль, 1996 онд АНУ-ын Нью Йорк хот дахь Колумбын их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн. Төлөвлөгч –эдийн засагч, хүн ам зүй, олон улсын эдийн засгийн мастер.
1999 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Улсын Их Хурлын дарга асан Зандаахүүгийн Энхболд:
-Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан улс төрч бөгөөд 1966 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. 2005-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008-2011 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2012 оны долоодугаар сараас 2016 оны 7 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын дарга, 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 сар хүртэл Ардчилсан Намын дарга, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод 2021 онд буусан.
.png)
Батлан хамгаалахын сайд асан Гүрсэдийн Сайханбаяр:
-1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014-2020 он хүртэл БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2020-2024 оны Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажилласан.

Сангийн сайд асан Чимэдийн Хүрэлбаатар:
-1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.
.jpg)
Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Лхагвын Цэдэвсүрэн:
-1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Лувсангийн Халтар:
-1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, 2020-2024 онд үргэлжлүүлэн Зам тээврийн сайдаар ажиллажээ.
.png)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Гэлэнгийн Ёндон:
-1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Г.Ёндон нь 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллажээ. 2020-2022 он хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.