dobu.mndobu

Машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Энэ сарын 15-нд Онцгой байдлын газар хоёр автомашин мөргөлдсөн гэх зам тээврийн осол бүртгэгджээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт хоёр суудлын автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны 19:48 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Sai” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн “Prius-41” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Sai” загварын автомашины жолооч У /32 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байжээ. Улмаар ажиллаж 20:06 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.