dobu.mndobu

Төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж зорчдогийг болиулах нийтийн өргөдөлд 6517 хүн гарын үсэг зуржээ

Төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж зорчдогийг болиулах нийтийн өргөдөлд 6517 хүн гарын үсэг зуржээ

Иргэн А.Пүрэврагчаа арваннэгдүгээр сарын 17-нд "Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулж байна. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна" гэсэн агуулга бүхий өргөдлийг санаачилсан. Тэгвэл тус өргөдөлд 6519 хүн гарын үсэг зуржээ. 

Тэрбээр өргөдөлдөө "Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Энэхүү зарчим бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл иргэдэд цагаа үрэх, орлого алдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдах, онцгой тохиолдолд амь насанд аюул учруулж болзошгүй хэмжээний ноцтой түвшинд хүрсэн. Гэтэл улсын өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө түгжрэлд саатахгүй байх нөхцөлийг тээврийн цагдаагийн тусгай хамгаалалт, зохицуулалтаар шийдүүлж, бусад иргэдийг зам дээр түгжрэн хохирох байдалд үлдээж байна. Энэ нь шударга ёс, ардчилал, иргэний эрх тэгш байдлыг илт зөрчиж байна. Иймд дараах эрх зүйн зохицуулалтыг хуульчлан хэрэгжүүлэхийг шаардаж байна: 1. Төрийн өндөр албан тушаалтнуудын зам хаалт, тусгай зохицуулалт зөвхөн улс орны аюулгүй байдал, гадаад улсын төрийн зочин албаны айлчлал, онцгой байдал, гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны тусгай нөхцөлд л хязгаарлагдан хэрэглэгдэх. 2. Өдөр тутмын жирийн хөдөлгөөнд төрийн албан тушаалтнуудад ямар нэг тусгай замын давуу эрх олгохыг хориглох. 3. Ил тод байдал бий болгож, зам хаасан шалтгаан, үндэслэл бүрийг нийтэд нээлттэй мэдээлдэг байх. Энэхүү өөрчлөлт нь нийгэмд шударга ёс тогтоох, төр иргэдийн өмнө тэгш байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх бодит алхам болно гэж үзэж байна" хэмээжээ. 

Өргөдлийн хугацаа өнөөдөр 14:12 цагт дуусна. Хэрэв гарын үсэг зурж дэмжих бол энд дарж нэвтэрнэ үү.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.