0

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаантолгой багт иргэн Д.Б /53 настай, эрэгтэй/ нь энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 17:44 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Б /53 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан, биеийн байдал хэвийн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.