0

Netflix-ийн “Physical: Asia” тусгай дугаар болох “Welcome to Mongolia”үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
“Physical: Welcome to Mongolia”-д Монголын баг Солонгосын багийн найзуудаа төрөлх нутаг Монголдоо урьсан найз нөхөрлөлийн хамтын аялал юм.
Уг аяллын маршрутыг Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр өөрөө төлөвлөн гаргасан бөгөөд "Жинхэнэ Монгол" аяллын маршрут гэж онцолжээ. Аяллаар Монголчуудын очих дуртай газрууд, ресторануудыг харуулах аж. Мөн Cirque du Soleil-ийн гишүүн Лхагва-Очирын циркийн тусгай үзүүлбэр, сур харвааны тэмцээн зэрэг олон сонирхолтой зүйлүүдийг үзүүлэхээр бэлджээ.
“Physical: Welcome to Mongolia” дөрвөн ангитайгаар хийгдсэн бөгөөд 1, 2-р ангиуд 12-р сарын 24-ний Лхагва гарагийн 17:00 цагт Netflix дээр гарах бол 3, 4-р ангиуд 12-р сарын 31-ний Лхагва гарагийн 17:00 цагт тус тус цацагдах юм байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.