dobu.mndobu

Энкүүш мэргэжлийн лигт хийх эхний тоглолтоо маргааш хийнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-18

Энкүүш мэргэжлийн лигт хийх эхний тоглолтоо маргааш хийнэ

Ж.Энхсоёл визний асуудлаа шийдэж, 19-нд болох GS Caltex багтай хийх эхний тоглолтод бэлдэж байна

Жун Кван Жанг багийн мэдээлснээр, Ж.Энхсоёл (Энкүүш) E6 ангиллын виз авсан бөгөөд энэ Солонгосын мэргэжлийн волейболын тоглогчоор тоглох боломжийг олгоод байна.

Үүний дагуу Мокпо хотын  “Шинжлэх Ухааны Их Сургуул”-ийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа оюутны визээр Солонгост амьдарч байсан Ж.Энхсоёл оршин суух статусаа өөрчилж байгаа энэ аж.

Ж.Энхсоёл энэ долоо хоногт Монголын волейболын холбооноос шилжилтийн зөвшөөрөл болон Олон улсын волейболын холбооноос (FIVB) Олон улсын шилжилтийн зөвшөөрөл (ITC) авах үйл явц дуусгавар болж байна.

Одоогийн байдлаар Азийн волейболын холбоо (AVC) уг мэдээллийг баталгаажуулах үйл явцыг эхлүүлж байгаа бөгөөд ITC олгох үйл явц 1-2 хоногийн дотор дуусах юм.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.