0
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.12.02) боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийсэн бөгөөд СХД давс, бодисын нөөцлөлтөд анхаарах шаардлагатай. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын 8 нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврын өглөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.