dobu.mndobu

Хүнийг усанд оруулах угаалгын машин 15 минут л зарцуулна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-23

Хүнийг усанд оруулах угаалгын машин 15 минут л зарцуулна

Японы долоо хоног тутмын сэтгүүл болох Шукан Буншунь өнгөрсөн сард Японы гэр ахуйн цахилгаан хэрэгслийн компани болох Science Holdings-ийг танилцуулсан хүнийг усанд оруулах угаалгын машинтай хийсэн туршлагыг нийтэлжээ.

Уг угаалгын машин нь футуристик төрхтэй бөгөөд сансрын хөлгийн бүхээгийг санагдуулам ажээ. Хүнийг усанд оруулдаг угаалгын машин нь Японы Dragonball хүүхэлдэйн киноны "эмнэлгийн машин" төхөөрөмжтэй төстэй гэж тайлбарлажээ.

Хэрэглэгч нь үсэндээ үсний ангижруулагч, шампунь түрхээд хэвтэхэд дэлгэцэн дээр "Жусуй буюу (усаар дүүргэх)" гэсэн бичиг гарч ирэх бөгөөд хөл доороос халуун ус цацагдана. 10 орчим секундын дотор 350 литр усаар дүүрч, цэвэрлэгээ эхэлдэг байна.

Цэвэрлэх үе шатанд арьсны бохирдлыг арилгахын тулд "бичил бөмбөлөг" гэж нэрлэгддэг жижиг агаарын бөмбөлөг үүсдэг. Тус сэтгүүл угаалгын машиныг "хувцас дэвтээхтэй" зүйрлэж, зүгээр л усанд хэвтэхэд тухайн хүний арьсны бохирдлыг угаана гэж бичжээ.

Үүний зэрэгцээ ар талын мэдрэгч нь хэрэглэгчийн зүрхний цахилгаан бичлэг, автономит мэдрэлийн системийг шинжилж, биеийн тогтвортой байдлыхг хянаж,  видео бичлэг, хөгжим тоглуулдаг аж.

Дараа нь хэрэглэгчийн хүзүү, нүүр, толгой руу зөөлнөөр ус цацаж, таагүй мэдрэмжийг багасгахын тулд электрокардиограмын мэдрэгчээр хэмжсэн биеийн өгөгдөлд үндэслэн хиймэл оюун ухаан (AI)-аар цацаж буй усны эрчимийг тохируулдаг байна. Эцэст нь 15 минутын дараа ус шавхагдаж, хүчтэй салхи үлээж биеийг хатаадаг байна.

Усанд орох туршлагыг дуусгасан сурвалжлагч "Энэ нь 15 минутын дотор бүх биеийг сайтар угаалаа. Энэ бүр бүрэн автомат ажиллагаатай юм байна." гэж хэлэв. Тэрээр "Усанд ороход төвөгтэй эсвэл ганцаараа усанд ороход бэрхшээлтэй хүмүүст маш үр дүнтэй байх болно" гэж нэмж хэлэв.

 Хүний усанд оруулах угаалгын машин гарч ирсэн нь 1970 оноос эхлэлтэй. Осакагийн дэлхийн үзэсгэлэн дээр танилцуулсан "Ultra Sonic Bath" нь хэт авианы ашигладаг футуристик усанд орох төхөөрөмж гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан. Хожим нь Science Co. компани энэ оны 4-р сард Осака-Кансай үзэсгэлэн дээр мэдэгдэхүйц сайжруулсан туршилтын загвараа танилцуулж, эцэст нь зах зээлд нийлүүлсэн.

Хүний усанд оруулах угаалгын машиныг одоогоор Осака дахь Дотонбори Кристал зочид буудал, Икебукуро салон зэрэг зочид буудлуудад суурилуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн сарын байдлаар Японд ойролцоогоор найман захиалга ирсэн бөгөөд гадаадаас хүсэлтүүд ирж байгаа гэв.
 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.