dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Шатахуун, тэтгэвэр, татварын асуудлыг хэлэлцэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-24

ЗАСГИЙН ГАЗАР: Шатахуун, тэтгэвэр, татварын асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.24) ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,

Хэлэлцэх асуудал:

-“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Төрийн өмчийн музейд зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай”,

-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол/,

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол/,

-“Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”/

-Бусад асуудал

Танилцуулах асуудал:

-Төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар,

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 76 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд ашигт малтмалын лицензийн тооллого хийх ажлын явц байдал,

-Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах талаар,

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын талаар,

-Хаврын мах бэлтгэлийн талаар танилцахаар төлөвлөжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.