dobu.mndobu

Г.Занданшатар: Цэргийн анги ардын хүүхдүүдийг дэглэдэг газар байж таарахгүй

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-24

Г.Занданшатар: Цэргийн анги ардын хүүхдүүдийг дэглэдэг газар байж таарахгүй

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.24) ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажиллах үүрэг өглөө.

Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийг яаралтай гаргаж, бүх дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийлгэ. Сургалт сурталчилгаа юу байдаг юм холбогдох бүх арга хэмжээг авч ажилла. Дахиж ийм хэрэг гарахгүй болтол нь хариуцлага тооц. Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ч гэсэн хамт яв. Цэргийн анги бол хүнийг сургадаг, соён гэгээрүүлдэг, эх оронч үзлийг төлөвшүүлдэг газар байх ёстой. Түүнээс биш ардын хүүхдүүдийг дэглэдэг газар байж таарахгүй. Энэ талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ" хэмээн хэллээ. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.