0

УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2025.12.26) хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:
-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
-Улсын Их Хурлын асуулгын цаг
-Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт
-“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/
-“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.