0

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
2024, 2025 онд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм.
Тухайлбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцно. Өнөөдрийг хүртэл зөрчил гаргасан жолооч нарт мессеж илгээж, сануулах арга хэмжээг авч байсан. Тэгвэл 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авах аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.