Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааний хуваарийг танилцууллаа.
- Нэгдүгээр сарын 10-ны Бямба гарагт 11:00 цагт Талх-Чихэрийн хэвийн боовны баяр Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
- Нэгдүгээр сарын 11-ний Ням гарагт 13:00 цагт Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- Нэгдүгээр сарын 13-ны Мягмар гарагт 13:00 цагт Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан,
- Нэгдүгээр сарын 17-ны Бямба гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
- Нэгдүгээр сарын 18-ны Ням гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
- Нэгдүгээр сарын 23-ны Баасан гарагт 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Нэгдүгээр сарын 24-ны Бямба гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/,
- Нэгдүгээр сарын 31-ний Бямба гарагт 13:00 цагтХовд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
