dobu.mndobu

Өвлийн улиралд цана, чаргаар гулгах үед бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгдэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-04

Өвлийн улиралд цана, чаргаар гулгах үед бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгдэж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт он гарснаас хойш өдөртөө 350-400 хүн ханджээ. Үүнээс дийлэнх зонхилох осол нь чарганаас унаж, бэртсэн хүүхдүүд байна. Тухайлбал чаргатай онхолдох, автомашины доогуур орох, хуванцар гарга цоорч улмаар гуя болон биеийн бусад хэсэг рүү зоогдох, чаргаараа бусдыг дайрч гэмтээх гэх мэт тохиолдлууд байна 

Иймд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс иргэдэд цана, чаргаар гулгахдаа хамгаалах малгай, өвдгөвч, тохойвч зэрэг хамгаалах хувцас хэрэгслийг заавал өмсөх, мөн зориулалтын, аюулгүй чарга, цана ашиглах нь гэмтлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр өндөрлөг, аюултай газарт гулгахыг хориглох, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулж байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.