0

"Physical Asia" нэвтрүүлгийн зарим оролцогчид өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголд ирж "Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлэг хийсэн. Энэхүү нэвтрүүлэг нь нийт дөрвөн ангитай цуврал нь хоёр, хоёр ангиар гарах юм.
БНСУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард цацагдсан. Харин бусад орны үзэгчид эхний хоёр ангийг нэгдүгээр сарын 2-ноос үзэж эхэлсэн.
Тэгвэл дээрх нэвтрүүлгийн 3, 4-р анги энэ сарын 9-нд "Netflix"-ээр цацагдахаар болжээ. Тус нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Австралийн багийн ахлагч Эдди, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцож байгаа билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.