0

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 3, гал түймрийн 42 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг НОБЕГ-с мэдээллээ. Алба хаагчид 4 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, хоёр гэр, 16 өвөл, зуны сууц, хогийн цэг 5, автомашин 2, чингэлэг 2, орон сууцанд эд хогшил шатсан 5 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, унтраажээ.
Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг ОБЕГ-с зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.