dobu.mndobu

Өвлийн олимпод 3 тамирчин оролцох болзлоо хангаад байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-05

Өвлийн олимпод 3 тамирчин оролцох болзлоо хангаад байна

Өвлийн Олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.

Монгол Улс анх “Инсбрук 1964” өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй.

“Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим тамирчид спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Монгол Улсаас “Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна.

Өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын эцсийн баталгаажуулалт 2026 оны нэгдүгээр сарын 18-нд хийгдэх аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.