dobu.mndobu

Сургууль, цэцэрлэгийн багш нарыг ээлжээр 7-14 хоног ЦАЛИНТАЙ АМРААХ санал гаргалаа

Сургууль, цэцэрлэгийн багш нарыг ээлжээр 7-14 хоног ЦАЛИНТАЙ АМРААХ санал гаргалаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ирэх оны нэгдүгээр сард багтаан өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг 7-14 хоног цалинтай амраах санал гаргаж, Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлжээ.

Энэ талаар тэрбээр "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын Боловсролын сайд П.Наранбаярт өвлийн ид хүйтэн, ханиад томууны дэгдэлтийн үед буюу 2025 оны 1-р сард багтаан төрийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтнууддаа ээлжээр 7-14 хоногийн цалинтай чөлөө олгож өгөхийг хүссэн албан бичиг хүргүүллээ. 

Хэрвээ ингэж чадвал олон мянган цэцэрлэгийн багш, ажилтнууд маань эмнэлэгт үзүүлэх, амрах, сувилуулах, агаарт гарах, дархлаагаа дэмжих боломжтой болох юм" хэмээжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.