0

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ -ын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт хийлээ.
Нэгдсэн уулзалтыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нээж, хэлсэн үгэндээ засгийн газраас баримталж буй иргэн төвтэй бодлого, иргэндээ ээлтэй төр- нээлттэй засаг байх зарчим орон нутгийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ. Тиймээс өнөөдрийн нэгдсэн уулзалт бол төр түмнийхээ төлөө нэг баг болон зүтгэхээ ард түмнийхээ өмнө хамтдаа нотолж буй хэрэг гэдгийг онцоллоо.
Сайд С.Бямбацогт, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорьсон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулж, улс гэрээ цэгцлэх газрын зургаа зураад байна. Иргэн төвтэй төр гэсэн зарчмыг тугаа болгон бодитой шийдэл-дорвитой үр дүн гаргаж ажиллахыг эрмэлзэж байна.
Үүний тулд,
2026 онд улс гэрийнхээ хөгжилд бодит үр дүн гарган иргэддээ шинэ итгэл төрүүлж,эх орон, нутаг усныхаа хөгжилд эрс шинэтгэл авчрахад аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрийн хувь нэмэр, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг энд онцлон тэмдэглэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.