dobu.mndobu

07 цагийн байдлаар Нисэх, Яармаг орчмоор -40 градус байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-19

07 цагийн байдлаар Нисэх, Яармаг орчмоор -40 градус байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч хадгалагдана. 

2026 оны 01-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -27...-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -27...-29 градус хүйтэн байна.

07 цагт: Улаанбаатар хотод -35 градус, Нисэх Яармаг, Тэрэлж орчмоор -40 градусын хүйтэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.