0

Ганнам дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гурван машины мөргөж, бусдын биед гэмтэл учруулсан Солонгос дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан халдашгүй эрхээ эдлэхээ мэдэгдсэн тухай мэдээлэл гарлаа.
Сөүлийн Ганнам цагдаагийн газар өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-нд Солонгос дахь Монголын Элчин сайдын яамны захиргааны ажилтан ноён А-г Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр яллахгүй гэж мэдэгдсэн бөгөөд учир нь эрүүгийн хэрэг үүсгэх эрх байхгүй.
Монгол улсын иргэн А гэгчийг өнгөрсөн сарын 12-ны өглөөний 6:00 цагийн орчимд Ганнам-гу дүүргийн Синса буудлын ойролцоо согтуугаар гурван машин мөргөсөн хэрэгт буруутгаж байсан. Бид энэ талаар та бүхэнд мэдээлж байсан билээ https://www.dobu.mn/news/5421
Тухайн үед А-гийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ нь жолоодох эрхийг нь хасахад хүргэх хэмжээнд хүрсэн. Түүний урд талын машинд сууж явсан хоёр жолооч хоёулаа хөнгөн гэмтэл авсан гэж мэдээлэгдсэн.
Дипломат албаны хүн биш ч гэсэн А Солонгос улсад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эрхтэй аж. Дархан халдашгүй эрх гэдэг нь олон улсын гэрээний дагуу дипломатчид болон бусад хүмүүст олгогддог хууль ёсны статус юм. Дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу дипломатууд оршин суугаа улсдаа иргэний болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд баривчлах, цагдан хорих ял оноохгүй гэж мэдээлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.