dobu.mndobu

ГЕГ: Гаалийн татвар огт нэмэгдээгүй

0

НийтлэлчАдмин

Огноо2023-03-27

ГЕГ: Гаалийн татвар огт нэмэгдээгүй

Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг Монгол Улсын Их Хурлаас тогтоодог. УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоож өгсөн. Үүнээс хойш энэхүү тогтоолд 2022, 2023 онуудад зөвхөн АИ-92 автобензиний гаалийн татварыг тэглэх зорилгоор 2 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, татварыг бууруулсан байдаг.

Гаалийн татвар тогтоох, өөрчлөх, хөнгөлөх зэрэг нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудал тул гаалийн байгууллага бие даан гаалийн татварт өөрчлөлт оруулах ямар ч хуулийн зохицуулалтгүй хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Тиймээс импортын гаалийн татвар огт нэмэгдээгүй, хэвээрээ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна."Монголын Гааль"

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.