0

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Солонгосын Каванду аймгийн Чорвон хотод Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар туршлага судалжээ.
Тус уулзалтад Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзаяа, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хэрлэн сумын засаг даргын орлогч А.Боргил, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны захирагч н.Энххуяг, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баянмөнх, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Бат-Октябрь зэрэг албаны хүмүүс Каванду аймгийн Чорван хотод ажлын айлчлал хийж, Чорвон хотын зөвлөлийн дарга Хан Жон Мүн болон албаны бусад хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийжээ.
Төлөөлөгч нарын уулзалтаар хоёр улсын сонирхлыг ихээр татсан асуудал болох тогоруу шувууг хамгаалах, эко аялал жуулчлалын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна.
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Хурх голын хөндий тогорууны эх орон гэгддэг ба Хэнтий аймгийн Биндэр суманд тогорууны баярыг анх 2014 онд зохион байгуулж байсан ба уг баяр, наадмыг Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан тухайн үеийн БОНХЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад олон байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байжээ.
Гэтэл Хэнтий аймгийн Биндэр сумын нэг ч төлөөлөл тус айлчлал, туршлага судлах багт байхгүй байгаа нь харамсалтай. Энэ мэт аймаг, сумдын төлөөлөгч нар туршлага судлах нэрээр үргүй зардал гаргаж, гадаад улс руу аялмааргүйг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.