0

Үндэсний их баяр наадамд үзүүрлэж Монгол Улсын гарди цол хүртээд байсан Н.Өсөхбаяраас допинг илэрсэн. Түүний хувьд үүнийг холбогдох байгууллагуудад гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссоос дараах мэдэгдлийг гаргажээ.
Тус мэдэгдэлд “Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комисс үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаяраас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багт холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч, хянаад давж заалдах журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэлээ” гэжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.