dobu.mndobu

Улаанбаатарт 27 градус хүйтэн байна

Улаанбаатарт 27 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Энэ сарын 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч хадгалагдна. 

2026 оны нэгдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   2-7 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -33 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.