- Урилгын нэр: Цөлжилтэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын байр, түр байгууламж /Улаанбаатар хот/
- Урилга нийтлэх хугацаа: 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10:00 (ULAT) цаг
- Оролцох сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаа: 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 17:00 (ULAT) цагаас өмнө
- ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газар нь 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) зохион байгуулахаар бэлтгэж байна. Олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой арга хэмжээнд 7000-10000 гаруй төлөөлөгчид, өндөр дээд түвшний хүндэт зочид оролцоно. Энэхүү хурал зохион байгуулахад шаардлагатай хурлын байр, түр байгууламжийг түрээсээр барьж байгуулах, буулгах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
- ХАМРАХ ХҮРЭЭ
Гүйцэтгэгч нь Цөлжилтэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын байр, түр байгууламжийг олон улсын стандарт нийцүүлэн барьж байгуулах, буулгах, холбогдох үйлчилгээг үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцна. Тухайн ажлын хамрах хүрээ:
- Түр байгууламж: Цэнхэр бүсийн 12 блок, нийт 44,255 м.кв талбай бүхий харилцан адил хэмжээгүй түр байгууламжийн барилга угсралтыг түрээсээр гүйцэтгэх;Үүнд: агааржуулалтын ерөнхий систем, шал, хаалга, гадна фасад зэрэг багтана.
- Түр байгууламжийн буулгалт болон талбайг нөхөн сэргээх: Арга хэмжээний дараа бүх түр байгууламжийг бүрэн буулгаж, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох байгууллага эсвэл хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэх, хүлээлгэн өгөх;
- ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
- Эрх зүйн чадавх: Олон улсад эсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүчинтэй гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй байна.
- Туршлага: Риогийн конвенцын хүрээний /COP/ бага хуралдаануудын нөхцөлд ажилласан туршлагатай байх. Олон улсын чанартай хурал, дэд бүтэцтэй түр барилга, байгууламж, үзэсгэлэнгийн танхим зэрэг 3000 болон түүнээс дээш оролцогчтой төсөл арга хэмжээг зохион байгуулсныг тооцно.
- Санхүүгийн чадавх: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн санхүүгийн тайлан нь 20 сая ам.доллар эсвэл түүнтэй дүйцэхүйц төгрөгөөр хэмжигдсэн борлуулалтын орлоготой байна. (Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой байдал, баталгааг нотлох бусад бичиг баримт)
- ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН БҮРДЭЛ
- Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
- Албан ёсны хаяг, үйл ажиллагааны чиглэл бүхий компанийн товч танилцуулга
- Санхүүгийн чадавхаа нотолсон баримт бичиг.
- Бүх бичиг баримт англи болон монгол хэл дээр байх ёстой бөгөөд PDF форматаар хувиргаж ирүүлнэ.
- ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИРҮҮЛЭХ ЗААВАР
- Оролцох сонирхлоо илэрхийлэх бичиг баримтын бүрдлийг с[email protected] цахим шууданд хаяглан ирүүлнэ.
- Сонирхлоо илэрхийлэгч тал нь тодруулга мэдээлэл авах шаардлага үүсвэл 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө дээрх холбоо барих цахим хаягаар хүсэлтээ ирүүлнэ.
- ДАРААГИЙН ҮЕ ШАТ
- Зөвхөн тавигдах шаардлагад тэнцсэн хуулийн этгээдийг дараагийн үе шатанд оролцохыг урих болно.
.PNG)