dobu.mndobu

Б.Мөнхцэлмэг: Өнөөдөр би ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна

Б.Мөнхцэлмэг: Өнөөдөр би ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна

Аялагч, юүтүбэр Б.Мөнхцэлмэг ХҮН намын гишүүнээс татгалзаж буйгаа зарлалаа.

Энэ талаар тэрбээр "Би улс төрийн зорилгоор улс орнуудаар влог хийж явдаг байсан бол 2024 онд нэр дэвших л байсан, дэвшвэл гарах ч байсан. Тухайн үед миний нэрийг рейтингийн судалгаагаар энэ хоёр дүүрэгт ийм шаанстай орж байна, нэр дэвшээч гэж нэг биш удаа саналууд ирж байсан. Би дэвшээгүй. Яагаад гэвэл надад дэлхийг танин мэдэх зорилго байсан. Мөн 2015 онд үүсгэн байгуулалцаж байсан ХҮН нам засагт ороход хүссэн газрынхаа дарга даамал хийх боломж байв. Би татгалзсан. Яагаад гэвэл бас л дэлхийг танин мэдэх зорилгоо дагав.

Өнөөдөр би үүсгэн байгуулалцсан ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна. Удахгүй Монголд очоод цаасаар өргөдлөө өгнө. Яагаад гэвэл дахиад л дэлхийг танин мэдэх зорилгоо дагаж байна. Одоо би дөнгөж дэлхийн талд хүрч байна. “Үүнээс цааш газар үгүй” гэж Эзэн Чингис хааныхаа үгийг биелүүлэхэд дахиад олон жилийн урт аялал намайг хүлээж байна. Бас би улс төрд бэлдээд эсвэл бэлдүүлээд байгаа зүйл огт байхгүй. Нэр дэвшихээ хүрвэл би өөрөө хэлээд зарлаад явчихна. Гэхдээ надад тийм цаг хугацаа алга, дэлхийг бүрэн танин мэдэх л чухал байна" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.