dobu.mndobu

Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагджээ

Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагджээ

МИАТ ТӨХК-иас  Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан талаар мэдэгдэл гаргалаа. 

Тус мэдэгдэлд "МИАТ ТӨХК-ийн ОМ711/712 аяллын дугаартай Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн /2026.01.27/ нислэг техникийн шалтгааны улмаас цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдье.

МИАТ компанийн зүгээс уг нислэгээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын нислэгийн цагийг өөрчлөх, бусад хотоор дамжуулан тээвэрлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд та бүхэн МИАТ ТӨХК-ийн лавлах утас +11 333999 дугаарт хандана уу.

Зорчигч та бүхний аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, хүндрэл учруулж буйдаа хүлцэл өчье" гэжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.