0

Иргэн Д.Саяннямбууг онц хэрцгийгээр зодож, танхайрсан гэх УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2026.01.29/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт болно.
Тодруулбал, Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар иргэн Д.Саяннямбуугийн биед халдсан хэргийн гэм буруугийн шүүх хурал нэгдүгээр сарын 13-нд товлогдсон ч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай байсан тул өнөөдрийн /2026.01.29/ 14:00 цагт шүүх хурлыг товлосон юм.
Хэргийг эргэн сануулахад, 2025 оны долоодугаар сард “Хүүхдийн 100” орчимд Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар нь иргэн Д.Саяннямбуугийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан гэдэг. Улмаар хууль хяналтын байгууллагаас үүнийг харилцан зодоон хэмээн үзэн Д.Саяннямбууг мөн яллагдагчаар татаад буй.
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаад байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.