dobu.mndobu

Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа

Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа

Оюунлаг сургууль ISO 21001:2025 боловсролын байгууллагын чанарын стандартыг Монгол Улсад анх удаагаа авлаа. Мөн ISO 9001:2015-ын Чанарын менежментийн тогтолцолцоо стандартуудыг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлсэн гэрчилгээг МонСерт тохирлын үнэлгээний байгууллагаас тус сургуульд гардуулан өглөө. 

“Монсерт” ХХК-ийн захирал Г.Билгүүн ISO стандартуудын ач холбогдол, боловсролын байгууллагын удирдлага, сургалтын чанарт үзүүлэх бодит үр нөлөөний талаар үг хэлэв. Тэрбээр ISO 21001 стандарт нь боловсролын байгууллагын удирдлагыг суралцагч төвтэй байдлаар хөгжүүлэх, сургалтын чанар, хүртээмж, тасралтгүй сайжруулалтыг системтэй хэрэгжүүлэхэд чиглэдэг олон улсын чухал стандарт гэдгийг онцолсон юм.

Сертификатыг Оюунлаг сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг гардан авч, энэхүү стандартуудыг нэвтрүүлэх үйл явц нь сургуулийн удирдлага, сургалтын орчин, өдөр тутмын үйл ажиллагааны бодит сайжруулалт болсныг тэмдэглэв. Мөн энэхүү амжилт нь удирдлагын багийн системтэй бодлого, багш ажилчидын хамтын хүчин чармайлт, эцэг эхчүүдийн итгэл дэмжлэг, сурагчдын идэвх оролцооны бодит үр дүн болохыг онцоллоо.

Харин ISO 21001:2025 стандарт нь боловсролын байгууллагын удирдлагыг сурагч төвтэй байдлаар зохион байгуулах, сургалтын чанар, хүртээмж, тасралтгүй сайжруулалтыг тогтолцооны түвшинд хэрэгжүүлэхэд чиглэдэг бол ISO 9001:2015 стандарт нь байгууллагын үйл ажиллагааг ил тод, тогтвортой, чанартай хэрэгжүүлэх суурь менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд голлон анхаардаг учиртай. МонСерт тохирлын үнэлгээний байгууллагын зүгээс Оюунлаг сургуулийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, олон улсын стандартын дагуу боловсролын чанарыг тасралтгүй дээшлүүлэх үйл хэрэгт нь амжилт хүссэн юм. Цаашид Оюунлаг сургууль нь шинэ цаг боловсролын шинэчлэлийг хийх, сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, боловсролын үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, сурагчдын хөгжилд чиглэсэн удирдлагын тогтолцоог  бэхжүүлэх зорилгоо тууштай хэрэгжүүлэх аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.